Аяллын мэдээ :: Тээш

Гар тээш:

Гар тээшний зөвшөөрөгдөх хэмжээг дарааххүснэгтээр үзүүлэв. Үүнд:

Суудлын зэрэглэлШирхэгНийт жинНэгж тээшний хэмжээс
1 Бизнес 2 10 кг

3 талын нийлбэр 115 см = 55+40+20 см
(өндөр + өргөн + урт)

2 Энгийн 1 5 кг
 

Бүртгэгдсэн тээш:

Зорчигчийн үнэ төлбөргүй тээвэрлүүлэх бүртгэгдсэн тээшний хэмжээ нь нислэгийн тийзэнд дурьдсан суудлын зэрэглэлд тулгуурлах ба хэмжээг доорхи хүснэгтээр үзүүлэв. Үүнд:

Суудлын зэрэглэлЖингийн систем
1 Бизнес 30 кг ширхэг бүр нь 30 кг-аас, 3 талын хэмжээс нь A+ B+C=158 см-ээс хэтрэхгүй байна.
2 Энгийн 20 кг ширхэг бүр нь 20 кг-аас, 3 талын хэмжээс нь A+ B+C=158 см-ээс хэтрэхгүй байна.
3 Хүүхэд Насанд хүрсэн зорчигчийн тухайн ангилал дахь үнэгүй тээвэрлүүлэх тээшний зөвшөөрөгдсөн хэмжээтэй ижил байна.
4 Нялх хүүхэд 1 ширхэг 10 кг, 3 талын нийлбэр хэмжээс A+ B+C=115 см, мөн 1 ширхэг эвхэгддэг тэрэг эсвэл машины суудал, эсвэл хүүхдийн зөөврийн сагс

Нэгж тээшний зөвшөөрөгдөх дээд хэмжээ

Нэг ширхэг тээшний жин 32 кг, 3 талын нийлбэр хэмжээс 158 см-ээс хэтрэхгүй ба хэтэрсэн тохиолдолд зорчигчийн тээш хэлбэрээр тээвэрлэхгүйг анхаарна уу.

Мөн тээшнүүдийг хооронд нь нийлүүлж багласан тохиолдолд тээвэрлэлтэнд хүлээн авахгүй.


Жич : Улаанбаатараас АНУ, Канад руу МИАТ ХК-ийн олон улсын аялал болон интерлайн гэрээтэй авиакомпаниудын аялалаар дамжин нэг билеттэй зорчиж буй үед ширхэгийн системийн дагуу таны тээшийг хүлээн авна.

Суудлын зэрэглэлШирхэгийн систем
1 Бизнес 2 ширхэг, ширхэг бүр нь 32 кг-аас, 3 талын хэмжээс нь A+ B+C=158 см-ээс хэтрэхгүй байна.
2 Энгийн 2 ширхэг, ширхэг бүр нь 23 кг-аас, 3 талын хэмжээс нь A+ B+C=158 см-ээс хэтрэхгүй байна.
3 Хүүхэд Насанд хүрсэн зорчигчийн тухайн ангилал дахь үнэгүй тээвэрлүүлэх тээшний зөвшөөрөгдсөн хэмжээтэй ижил байна.
4 Нялх хүүхэд 1 ширхэг 10 кг, 3 талын нийлбэр хэмжээс A+ B+C=115 см, мөн 1 ширхэг эвхэгддэг тэрэг эсвэл машины суудал, эсвэл хүүхдийн зөөврийн сагс

Дугуй

Унадаг дугуйг дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэнэ.

  • Нэг суудалтай аяллын болон уралдааны моторгүй дугуй байх

  • дугуйны дөрөөг салгасан байх

  • Жолоодох бариулыг хажуу тал руу 90 градус эргүүлэн сайтар боосон байна.

  • Дугуй тээвэрлүүлэх талаар урьдчилан мэдэгдэж суудал захиалгад BIKE код баталгаажсан байна.

  • Баглаа боодлыг сайтар хийсэн байх.

  • Зорчигчийн авч яваа дугуйг үнэгүй тээвэрлэх тээшний жинд хамааруулахгүй ба тусгай тарифаар тээвэрлэнэ. Тарифийг эндээс харна уу.


Буу, сум


Зорчигчийн авч явах спорт болон ангийн зориулалттай хувийн хэрэгцээний буу, сум (зөвхөн Div 1.4S, UN0012 юмуу UN0014 ) -ыг дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэнэ.

  • Буу, сумны цэнэгийг салган зориулалтын мод, төмөр гэх мэт хатуу гадартай цоож бүхий саванд тус тусад нь хийх,

  • Тэсрэх болон өдөөгч сумыг тээвэрлэхгүй

  • Нэг зорчигчид зөвшөөрөгдөх сум нь хайрцагтайгаа бохир жингээрээ 5 кг-аас хэтрэхгүй,

  • Бусад зорчигчид шилжүүлэн тээвэрлэхийг хориглоно.

  • Зорчигчийн суудал захиалгад WEAP код болон сумны хайрцагтайгаа бохир жин, бууны бохир жин, хайрцагны 3 талын хэмжээс буюу урт, өргөн, өндөр баталгаажсан байна.

  • Хайрцагуудыг нийлүүлж боож баглаагүй байх шаардлагатай.


Телевиз

  • Зорчигчийн авч яваа телевизийг бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэнэ.

  • Телевиз нь хэврэг эд зүйлсэд орох ба эвдэрч, гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй тул зорчигч сав баглаа боодлын найдвартай байдлыг сайтар хангах шаардлагатайг анхаарна уу.

  • Телевизийг зорчигчийн үнэ төлбөргүй тээвэрлүүлэх тээшинд оруулахгүй ба тусгай тарифаар тээвэрлэнэ. Тарифийг эндээс харна уу.

 
Онцгойлон: